Буддын ном

"Буддын ном" нь хамгийн гүн гүнзгий ухаан юм. Дэлхийн бүх сургаалын дунд хамгийн гүн нууц бөгөөд ер бусын шинжлэх ухаан билээ. Хэрвээ энэхүү салбарыг нээвэл, энгийн хүн бодол санаагаа үндсээр нь заавал өөрчлөх ёстой, эс бөгөөс, сансар ертөнцийн үнэн байдал нь үүрд хүн төрөлхтний домог яриа болж, энгийн хүмүүс үүрд өөрсдийн мунхаг үзлээр зурсан хүрээн дотроо мөлхчин яваад л байх болно.

Тэгвэл "Буддын ном" гэж чухам юу вэ? Ямар нэг шашин үү? Эсвэл ямар нэг гүн ухаан уу? Энэ нь зөвхөн л "Орчин үеийн Буддын шашны эрдэмтэд"-ийн үзэл юм. Тэд ердөө онолыг л сурч байдаг, үүнийг гүн ухааны хүрээний зүйл гэж үзэж, шүүмжлэн сурч мөн судалж байдаг. Үнэндээ "Буддын ном" нь зөвхөн шашны тэр өчүүхэн хэсэг биш, энэ нь зөвхөн "Буддын ном"-ын хамгийн эхний давхаргынх л юм. "Буддын ном" нь бичил биетнээс, молекул, сансар ертөнц хүртлэх, хамгийн жижиг зүйлээс хамгийн том хүртлэх, бүх гүн нууцын ээдрээг тодорхой тайлна, бүхнийг өчүүхэн ч зүйл орхихгүйгээр багтаадаг. Энэ нь сансар ертөнцийн мөн чанар болох "үнэн, нинжин, тэвчээр" нь өөр өөр давхаргад өөр өөрөөр задлан тайлбартай байдаг, өөрөөр яривал Бумбынхаар "Бумба", Буддынхаар "Ном" юм.

Одоогийн хүн төрөлхтний шинжлэх ухаан яаж их дэвшисэн ч, зөвхөн л сансар ертөнцийн нууцын багахан хэсэг л юм. Бид "Буддын ном"-ын бодит байдлыг ярихад, зарим хүн ингэж ярьдаг: "одоо чинь электроны эрин үе болсон, шинжлэх ухаан маш их хөгжсөн, сансрын хөлөг өөр гариг ертөнцөд оччихоод байхад нөгөө л гэнэн хуучны мухар сүсгээ ярьж байх юм". Үнэнийг хэлэхэд, компьютер яаж дэвшисэн ч, хүн төрөлхтний ой ухаантай харьцуулашгүй юм, мөн хүний тархийг одоо болтол судлаад нууцыг нь олж мэдэхгүйн төөрөлтөнд хэвээрээ байгаа. Сансрын хөлөг хэдий хол ниссэн ч бидний хүн төрөлхтний оршиж байгаа энэ бодит орон зайгаас гараагүй. Орчин үеийн хүн төрөлхтний эрдэм мэдлэг, ойлгож чадаж байгаа нь маш гүехэн өчүүхэн юм, жинхэнэ сансар ертөнцийн үнэн байдлыг танихаас маш хол зөрөөтэй. Зарим хүмүүс тэр ч байтугай бодит оршиж байгаа зүйлд зөв хандаж зүрхлэдэггүй, хүрч зүрхлэдэггүй, хүлээн зөвшөөрч зүрхлэдэггүй, яагаад гэвэл эдгээр хүмүүс маш хуучимсаг, уламжлагдсан төсөөллөө өөрчлөөд сэтгэхийг хүсдэггүй. Бүр сансар ертөнц, цаг хугацааны орон зай, хүний биеийн нууцыг тайлж чадах нь зөвхөн "Буддын ном" л юм, энэ нь жинхэнэ нинжин харгис, сайн мууг ялгаж, бүх буруу гажуу үзлийг арилгана, мөн зөв үзлийг бий болгоно.

Одоогийн хүн төрөлхтний шинжлэх ухааныг удирдах үзэл нь түүний хөгжил шинэчлэл нь зөвхөн бодит орон зайнд хязгаарлагддаг, нэг ёсондоо судлах зүйл мэдэгдсэний дараа судлагддаг, ийм л нэг замаар явдаг. Мөн бидний энэ орон зайнд хүрэгдэхгүй, үзэгддэггүй, гэвч энэ нь бодитоор оршиж, бидний энэ бодит орон зайнд тусгагдаж гарсан байдал, үнэнээр илэрч байдгыг нь хөндөхийг зүрхлэдэггүй, мэдэгдэшгүй байдал гэж үздэг. Харин зөрүүд хүмүүс ямар ч үндэслэлгүйгээр шалтгаан олж байгалийн үзэгдэл гэж хэлдэг, өөр бодолтой хүмүүс үүнийг өөрсдийн сохор бодлоор няцаан энэ нь мухар сүсэг хэмээн аягладаг, сониуч биш хүмүүс үүнийг шинжлэх ухаан хангалттай хөгжөөгүй байна гээд л зайлдаг. Хэрэв хүн төрөлхтөн сансар ертөнцийг болон өөрийгөө шинээр танин харвал, хөшүүн болсон төсөөллийг өөрчилвөл, хүн төрөлхтөн үсрэнгүй байх болно. "Буддын ном" нь хүн төрөлхтөнд маш нарийнаар хэмжээлшгүй, хязгааргүйгээр дэлхий ертөнцийг гүн ойлгуулдаг. Өнө эртний үеэс одоо хүртэл хүн төрөлхтөн, бие бодь оршиж байгаа янз бүрийн орон зай, амь, мөн бүх л сансар ертөнцийг төгс төгөлдөр тодорхой тайлбарладаг нь "Буддын ном" л юм.

Ли Хонжи